Friday, August 26, 2016

20 мянган төрийн алба хаагч цомхотголд өртөнө

20 мянган төрийн алба хаагч цомхотголд өртөнө

53 минутын өмнө


УИХ-ын ээлжит бус чуулганаар "Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан гишүүд асуулт асууж, Ерөнхий сайд, Сангийн сайд хариулт өгчээ.

"Улсын хэмжээнд 179300 төрийн албан хаагч ажиллаж байна. Төрийн албан хаагчдын тоо 2012 оноос 40000 хүнээр нэмэгджээ. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан 20 орчим мянган төрийн албан хаагчийг цомхотгоно" гэдгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэллээ. Тэрбээр цомхотгосон хүмүүсийг ажилгүй орхихгүй. Тэднийг ажилтай болгох хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2017 оны төсөвт тусгана гэв.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment