"Олимпийн өвөө" 24 дэх олимпоо үзэх гэж байна
25 минутын өмнө

"Олимпийн өвөө" хэмээн хүндлэгддэг ОУОХ-ны хүндэт гишүүн, 90 настай Ш.Магван гуай өчигдөр Рио-Де-Жанейро хотод хүрэлцэн очжээ. Анх 1977 онд Прага хотод болсон ОУОХ-ны чуулганаар тус холбооны гишүүнээр сонгогдож, 2009 онд хүндэт гишүүнээр өргөмжлөгдсөн тэрбээр энэ удаа өвөл, зуны 24 дэх олимпоо үзэх гэж буй нь энэ юм.
Тэрбээр 1972 оны Мюнхений олимпоос хойш 1984 оны Лос-Анжелесийнхээс өөр өвөл, зуны нэг ч олимпийг алгасаагүй юм. Рио-Де-Жанейрогийн "Windsor Marapendi" зочид буудалд байрласан Ш.Магван гуай МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагааны хамт өчигдөр эхэлсэн ОУОХ-ны ээлжит чуулганд оролцсон байна.
Сонирхуулахад олимпийн хотхоны "Cidade" байранд манай улсын баг тамирчид Казахстан, Узбекистан, Киргиз, Египет, Марокко, Суданыханы баг тамирчидтай байрлаж байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment