Wednesday, August 24, 2016

Швайнштайгерын үнэ 2,5 сая болтлоо унажээ

Швайнштайгерын үнэ 2,5 сая болтлоо унажээ

38 минутын өмнө


Английн хөлбөмбөгийн "Манчестер Юнайтэд" баг энэ зуны наймааны цонх хаагдахаас өмнө амжиж ямар нэгэн аргаар хагас хамгаалагч Бастиан Швайнштайгераас салах бодолтой байгаа гэнэ шүү. Үүний тулд Английн баг тоглогчоо ердөө 2,5 сая еврогоор худалдахад бэлэн байгаа аж.

Герман тоглогч жилийн 11 сая еврогийн цалин авдаг учраас түүнийг хурдхан шиг худалдах хүсэл төржээ. Швайнштайгерын багтайгаа байгуулсан гэрээ хоёр жилийн дараа дуусгавар болох юм. Швайни өнгөрсөн жил тус багт есөн сая еврогоор ирсэн билээ. Түүнийг Америкийн багууд, түүнчлэн "Милан", "Интер", "Ювэнтус" сонирхож байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment