Ибрагийн 31 дэх цом
16 минутын өмнө

Английн хөлбөмбөгийн "Манчестер Юнайтэд" багийн шинэхэн довтлогч Златан Ибрагимович Английн Супер цомын төлөө "Лестер" багтай хийсэн тоглолтоос төрсөн сэтгэгдлээсээ хуваалцжээ. Түүний баг "Лестер"-ыг 2:1-ийн харьцаатайгаар буулгаж авахад Ибра хожлын бөмбөгийг оруулсан аж.
Златан энэ талаар "Их сайхан сэтгэгдэл төрж байна. Анхны албан ёсны тоглолт, бид цомын төлөө өрсөлдөөд ялалт байгууллаа. Энэ бол миний 31 дэх цом юм. Би их баяртай байна. Үүнээс олон цом хүртэж чадна гэдэгтээ найдаж байна. Тоглолт амаргүй байлаа. Бид нар маш сайн багийн эсрэг тоглов. Өрсөлдөгч маань хүчтэй байлаа. Манай багийн хувьд шинэ түүх нь эхэлж байгаа болов уу. "МЮ" бол гайхалтай баг. Мундаг тоглогчидтой. Багийн уур амьсгал их сайн байгаа. Дасгалжуулагч ч чадах бүхнээ хийж байна. Магадгүй, миний тоглож байсан хамгийн мундаг баг энэ байх. "Милан"-тай л харьцуулж болох юм даа" хэмээн ярьжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment