Monday, August 29, 2016

ГОК-ийн 49 хувийг 27-той Э.Пүрэвтүвшин эзэмшив

ГОК-ийн 49 хувийг 27-той Э.Пүрэвтүвшин эзэмшив

32 минутын өмнө


Монгол-Оросын хамтарсан уулын баяжуу­лах "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан Оросын төрийн өмчит "Ростех" компани өөрийн эзэмшлийн 49 хувиа "Монголын зэс" корпораци гэх учир битүүлэг, нууцлаг компанид зарсан нь олны хэл ам дагуулсаар байна. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг сонгуулиас өмнөхөн үтэр түргэн яаравчлан ГОК-ийн Оросын талын 49 хувийг, мөн "Монросцветмет" компанийн Оросын талын хувийг Монголын талд шилжүүлэн худалдан авах асуудлыг шийдвэрлэснээс харахад энэхүү "наймаанд" МАНАН-гийн удирдлагууд хамтдаа оролцсон болох нь тодорхой ажээ.
   
"Ухаа худаг"-аас хойш олигтой бүтээн байгуулалт хийж чадаагүй хувийн хэвшлийн олигархиуд "Таван толгой"-н төслийг ойрын хэдэн жилдээ найдваргүй хэмээн үзэж, улмаар "Эрдэнэт"-ийн 49 хувь болон "Монросцветмет"-ын Оросын талын хувийг ийнхүү өөрийн болгох ажлыг хийсэн байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Учир нь, бүхэл бүтэн 400 сая долларыг "Монголын зэс" корпорацийн эзэмшигч, Худалдаа хөгжлийн банкны нууц ноёнтон Эрдэнэбилэгийн Пүрэвтүвшин хэ­мээн 27-той залуу "эзэмшиж" байгаа юм. Гэтэл тус банкны хувьцаа эзэм­шигчид 200 сая долларыг нь босгож, Оросын талын эзэмшлийн 49 хувийн талыг буюу 24.5 хувийг хуваан эзэмшихээр тохирсон бөгөөд энэхүү хувийг томоохон намын дарга нар болон олигархиудын мэдэлд оржээ.
   
Харин дээрх асуудлыг шалгахаар МАН-ын генсек асан, Засгийн газ­рын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг томилогдсон бөгөөд ямар хариу гарах нь тодорхойгүй байна. Гэхдээ өнөөдөр зөвхөн "Эрдэнэт"-ийн 49 хувь гэж ярихаас гадна "Монросцветмет"-ын Оросын талын эзэмшиж байсан 49 хувь хэний гарт орсон нь одоогоор олонд мэдэгдээгүй байна. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment