4 кг-аас дээш хэмжээний самар түүвэл хоригдоно
1 минутын өмнө
Иргэд самрын болц гүйцээгүй байхад түүж, улмаар амь насаа алдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өчигдөр нэгэн иргэн самрын модноос унаж, хүнд гэмтсэн хэрэг дахин гарчээ. Тодруулбал, Зүүн салааны Бэлгүүний аманд өчигдөр 14 цагийн орчимд хүн гэмтлээ гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.Энэ дагуу шалгахад Баянзүрх дүүргийн иргэн 23 настай Т гэх эрэгтэй тус газарт самар түүж байгаад модноос унаж, эгэмний ясаа хугалан ГССҮТ-д яаралтай түргэн тусламжаар хүргэгдсэн байжээ. Тэрээр одоо ГССҮТ-ийн Эгэмний гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Харин хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Энэ хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэдийг түүхий самар түүж, хууль зөрчихгүй байхыг анхаарууллаа. Байгаль орчинд хохирол учруулан хугацаанаас нь өмнө хууль бусаар самар түүж, тээвэрлэсэн иргэдийг нэг сая төгрөгөөр торгоно. Мөн 4 кг-аас дээш самар түүсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 3-6 сар хорих ялаар шийтгэнэ гэдгийг санууллаа.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment