Wednesday, August 3, 2016

Сүхбаатар аймагт 50 гаруй булаг шанд ширгэжээ

Сүхбаатар аймагт 50 гаруй булаг шанд ширгэжээ

Өнөөдөр 17 цаг 20 минут


Сүхбаатар аймагт нийт 52 гол горхи, 300 гаруй булаг шанд, 120 гаруй нуур цөөрөм бий гэсэн тоон судалгаа байдаг. Гэтэл 2014 оны усны тооллогоор 3 гол 30 гаруй нуур цөөрөм, 50 гаруй булаг шанд нь ширгэсэн гэх дүн гарчээ.

Байгаль цаг уурын нөхцөл байдал нөлөөлж байгаа хэдий ч үүний дийлэнх нь хүмүүсийн буруутай үйл ажиллагаатай холбоотой хэмээн Сүхбаатар аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын Газрын дарга Х.Төмөрхуяг хэллээ. Баруун-Уртын гол бол хүмүүсийн зорьж очдог ганц гол бөгөөд  сүүлийн үед амралт зугаалгаар ирсэн иргэд уг голыг ихээр бохирдуулах болсон байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment