Thursday, August 25, 2016

АСЕМ-ийн үеэр авсан 52 ”Приүс”-ийг цагдаагийн байгууллагад өгчээ

АСЕМ-ийн үеэр авсан 52 "Приүс"-ийг цагдаагийн байгууллагад өгчээ

14 минутын өмнө


Сүр дуулиантайхан болж, маш амжилттай зохион байгуулсан гэх өндөр үнэлгээг авсан АСЕМ-ын уулзалтад зориулж 21 тэрбум төгрөг зарцуулсан. Шилэн дансны сайт дээрх Гадаад хэргийн яамны зарцуулалтын тайланд АСЕМ-тай холбоотой зөвхөн зургаадугаар сард худалдан авсан таван сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүний үнэ нь 538 сая төгрөгийг давжээ.

Үүнээс гадна автомашины худалдан авалтад ч багагүй мөнгө зарцуулсан байна.

АСЕМ-д зориулан худалдан авсан автомашинууд болох 52 ширхэг приүсийг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсэн гэдгийг Гадаад хэргийн яамнаас мэдээлж байна.

Харин хоёр ширхэг 581 сая төгрөгийн бенц автомашиныг Төрийн тусгай хамгаалалтын албанд шилжүүлсэн гэлээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment