79 настай онгон эмэгтэй гэрлэнэ
36 минутын өмнө

Мөнхийн хайр дурлалын тухай итгэхийн аргагүй түүх саяхан АНУ-аар нэг тарсан байна. Тэнд Маргарет гэдэг нэртэй 79 настай эмэгтэй анх удаагаа нөхөрт гарч байгаа аж. Түүний сонгож авсан эр бол сүйт бүсгүйн анхны бөгөөд цорын ганц хайр дурлал болох 85 настай Хэнри гэнэ. Хамгийн сонирхолтой нь, энэ олон жил Маргарет зөвхөн түүнийг хүлээсэн бөгөөд өнөөг хүртэл өөрийн охин биеийг хэн нэгэнд хөндүүлээгүй юм.
Ирээдүйн амрагууд хүүхэд болон өсвөр насаа Охайо мөрний эрэг дээр оршдог нэгэн бяцхан хотод өнгөрүүлжээ. Анх танилцахдаа Маргарет 17-той, Хэнри 21 настай байсан гэдэг. Хэнри төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байлаа. Хоёр жилийн дараа бүсгүй Кентын их сургуульд элсэн суралцсан аж. Иймд тус хотыг арга буюу орхижээ. Бүсгүй дурлалт залуутайгаа уулзахыг ихэд хүсэмжилж байсан ч тэдний харилцаа эцсийн бүлэгт дуусгавар болсон юм.
Маргаретын ээж охин нь ямар залуутай үерхээд байгааг мэдээд түүнийгээ хая хэмээн шаарджээ. Хар ажил хийдэг ямар ч ирээдүйгүй залуу охиныг нь хичээл сургуулиас нь хоцрооно гэж үзсэн байна. Ингээд тэр хоёрын харилцаа бүрмөсөн тасрав. Гэхдээ 60 жилийн дараа эргэж сэргэв. Тэр ачтан бол Маргарет эмгэний амьдардаг орон сууцны эзэн юм. Эмгэний хайр дурлалын ариун түүхийг сонсоод тэр эмэгтэй түүнд алдагдсан аз жаргалыг нь олж өгөх зорилгыг тавьжээ.
Удтал эрэл сурал болсны эцэст эмэгтэй Хэнригийн утасны дугаарыг олж авав. Тэгээд шууд л түүн рүү утасдсан байна. Хэнригийн эхнэр нэлээн эрт өөд болсон, түүнд хүүхэд байхгүй гэдгийг ярианы завсар мэдэж авчээ. Хэнри Маргаретын тухай сонсоод уулзах хүсэлтэй байгаагаа хэлсэн байна. Мань хүн түүнийг хэзээд санан дурсаж байсан гэдгээ ярьжээ. Хосууд энэ олон жилийн дараа уулзалдсан бөгөөд хуримаа хийхээр шийдэцгээсэн аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment