Wednesday, August 31, 2016

7 настай охин олимпийн алтан медаль олов

Хог дээрээс олимпийн алтан медаль олов

7 минутын өмнө

Жоржи мужийн Атланта хотын бяцхан оршин суугч, 7 настай Хлое Смит хог дээрээс 1992 оны Барселонагийн олимпийн алтан медалийг олжээ. Медаль эзэн нь тус наадамд каноэ завины хосын төрөлд Скотт Стросбогийн хамт аваргалсан Жо Жекоби гэнэ.

Охины эцэг эх нь олимпийн аваргатай холбогдож медалийг нь эргүүлэн өгсөн аж. Наймдугаар 29-нд Жо Жекоби бяцхан охины сургуульд зочилж, ангийнханд нь шударга үйлийнх нь талаар ярьж өгчээ.

Энэ оны зургаадугаар сард алдарт тамирчны автомашинд хулгайчид нэвтэрч, медаль болон мөнгө төгрөгийг нь хулгайлсан гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment