Tuesday, August 9, 2016

94 настай эмээг дээрэмджээ

94 настай эмээг дээрэмджээ

26 минутын өмнө

Өнгөрөгч дөрөвдүгээр сард гурван залуу 74 настай эмээг орцонд нь дээрэмдэхдээ настай эмэгтэйг шатны уруу чирж, гэмтээсэн жигшүүрт хэрэг гарсан билээ. Энэхүү хэргийг үйлдсэн 21-26 насны гурван залууд 5-6 жилийн ял оноогоод байгаа.

Гэтэл энэ хэрэг шийдэгдээд удаагүй байтал бас нэгэн өндөр настай эмэгтэйг дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, БЗД-19 "Цайзын ... тоотод хажуу айлын эмээ ээмгээ дээрэмдүүлсэн байна" гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага авч шалгахад, тус тоотод оршин суух 94 настай М-ийг үүдний амбаартаа сууж байхад нь цагаан өнгийн фудболка, хар өнгийн саравчтай малгай, саарал өнгийн өмд, цайвар өнгийн масктай, 170-180см орчим өндөртэй, 25-30 орчим насны эрэгтэй хүн орж ирээд баруун шанаанд нь цохиж, чихэн дэх улаан хүрэн шигтгээтэй, шаргал өнгөтэй металл хос ээмгийг дээрэмдэж зугтаажээ. Хэргийг тодорхой оршин суух хаяггүй А /эр.33н/-ыг холбогдуулан шалгаж байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment