Садар зараанууд асуудал үүсгэв
26 минутын өмнө

Германы Нюрнберг хотоос холгүйхэн оршдог Бюхенбах гэдэг сууринд хувийн эдлэнтэй нэгэн хүн байдал нэг л бишидсэн гэж бодоод цагдаа нар руу утасдан байшин дороос нь тун ч сэжигтэй дуу авиа гараад байна хэмээн гомдолложээ.
Хууль сахиулагчид дуудлагын дагуу түүний гэрт очоод сонин янзын дуу авиа гаргаж байгаа эх сурвалжийг хайж эхэлсэн байна. Цагдаа нар үүдний хэсгийн шалан доогуур хартал тун ч эротик дүр зураг үзэгдсэн гэнэ шүү. Үр төлөө үлдээхээр шийдсэн хоёр зараа хүмүүсийг огт тоолгүй "хайр дурлалын бүжиг" хийж байсан аж.
Цагдаа нар ичиж зовохоо умартсан зараануудад анхааруулга өгснөөр цаадуул нь үгэнд орж, дурлалын хэвтрээ арга буюу орхиж явсан байна. Гэрийн эзэн тэр сонин дуу авиаг хэдий хугацаанд сонсох байсныг таахын аргагүй юм.
Хэрэв цагдаа нар садарлагч зараануудыг хөөж явуулаагүй бол байдал хэцүүдэх байсан биз. Учир нь, зараанууд эвцэлдэхээрээ хэдэн цагийн туршид амар заяа үзүүлдэггүй билээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment