Wednesday, August 10, 2016

Шавь нараасаа зугтах нууц хаалга гаргажээ

Шавь нараасаа зугтах нууц хаалга гаргажээ

23 минутын өмнө


Беркли дэх Калифорнийн их сургуулийн ректор оюутнууд эсэргүүцлийн үйл ажиллагаа явуулахаас айгаад газар доогуур нууц гарц ухуулсан аж. Тус сургуулийн захирал Николас Диркс энэ нууц хонгилыг өөрийн албан өрөөний шалан доогуур ухуулахын тулд 9000 орчим доллар зарцуулжээ. Мөнгийг сургуулийн төсвөөс гаргасан байна. Тус сургуулийн төлөөлөгч захирлынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс ийм алхам хийсэн гэдгээ өгүүлэв.

Харин оюутны холбоо нь ийм нууц хонгил ухахын эсрэг байгаагаа илэрхийлжээ. Тэд "Оюутнуудын дургүйцэл, эсэргүүцлээс айсан хүмүүс биднээс ийм аргаар зугтах учиргүй" гэж томорсон аж. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард оюутнууд үй олноороо цугларч, захирлынхаа үүдний өрөөнд суугаа цуглаан хийсэн билээ. Тэднийг тараахын тулд сургуулийн удирдлага арга буюу цагдаа нарыг дуудсан гэдэг. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment