Wednesday, August 31, 2016

Самар түүж хүүхдүүдээ цэцэрлэгтэй болгоно

Самар түүж хүүхдүүдээ цэцэрлэгтэй болгоно

28 минутын өмнө


Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд амьдарч буй 700 гаруй цэцэрлэгийн насны хүүхдүүдээс 360 нь хуучин баригдсан хоёр цэцэрлэгтээ суралцдаг байна. Тиймээс цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх зорилгоор тус сумын иргэд сайн дураараа нэгдэж самар түүгээд олсон мөнгөөрөө хүүхдийн цэцэрлэг барьж байгаа гэнэ.

Тэд 400 гаруй сая төгрөгийн өртөгтэй 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлсэн байна. "Боргоцой" нэртэй тус цэцэрлэг аравдугаар сарын 01-нд ашиглалтад орох бөгөөд гүйцэтгэгч компани одоогоор 70 гаруй хувийг нь буюу дотоод засал, тохижилтын ажил, дээвэр цонх хийх ажлаас бусдыг нь босгочихоод байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment