Monday, August 8, 2016

Месси шилдгүүдийн тоонд багтсангүй

Месси шилдгүүдийн тоонд багтсангүй

41 минутын өмнө


Испанийн хөлбөмбөгийн "Барселона" багийн дэд ерөнхийлөгч Жорди Местре Европын өнгөрсөн улирлын шилдэг хөлбөмбөгчинд нэр дэвшсэн гурван тоглогчийн талаар саналаа хэлжээ.

Телевизэд өгсөн ярилцлагадаа Местре "Энэ удаагийн шалгаруулалт надад таалагдахгүй байгаа. UEFA ямар шалгуур үзүүлэлтүүдийг ашигласныг би мэдэхгүй юм. Нэр дэвшсэн гурван тоглогчийг хүндэлж байгаа хэдий ч би энэ сонголтод сэтгэл дундуур байгаа. Манай тоглогчид болох Суарес, Месси нар эхний гуравт багтаагүй нь жинхэнэ шуугиан тарих зүйл. Энэ тал дээр ч гэсэн манай багийнхан ихэд гомдолтой, ууртай байгаа" гэж мэдэгдэв.

Хэд хоногийн өмнө UEFA Европын шилдэг хөлбөмбөгчинд нэр дэвшиж байгаа гурван хүний нэрийг зарласан билээ. Тэр гурван тоглогч бол Криштиану Роналду, Гарет Бэйл, Антуан Гризманн нар юм. Ялагчийг энэ сарын 25-ны өдөр тодруулах аж.  Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment