Monday, August 29, 2016

Үер усны аюулаас сэрэмжлүүлэв

Үер усны аюулаас сэрэмжлүүлэв

Өнөөдөр 16 цаг 59 минут


2016 оны наймдугаар сарын 29-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд усны түвшин өмнөх өдрүүдэд хоногт 5-10 см нэмэгдэж, үерийн түвшинг 10 см давсан байдалтай байна. Мөн Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин буурч байгаа хэдий ч үерийн түвшинг давсан хэвээр байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол руу явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment