Төсвийн тодотголыг даруйхан хийж магадгүй
1 цаг 27 минутын өмнө

Монгол Улсын төсвийн алдагдал өнгөрсөн сарын байдлаар 1,2 их наядад хүрч, эдийн засгийн байдал бүр хүндэрч хэцүүдлээ гэдгийг эрх баригчид хэлж мэдээлж байсан. Тиймээс УИХ-ын намрын чуулганыг хүлээлэхгүйгээр энэ сарын эхээр буюу дундуур төвсийн тодотгол хийж, "хэвтэрийн" эдийн засгаа аврах, халамж болоод хүүхдийн мөнгө, төрийн алба хаагчийн цалин хөлсийг тавих боломжтой гэж үзэж байгаа юм.
Өнөөдөр төрийн албан хаагч нар цалингаа авч чадахгүйд хүрч мэдэх нь мөн хүүхдийн 20 мянга санхүүжилтгүй гэсэн шалтгаанаар тасарч өнгөрсөн сарын мөнгө олгогдоогүй байгаа юм. Үүнд 140 тэрбум төгрөг шаардлагатай байгаа ч дээр нь нэмээд 100 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Тиймээс нэн даруй төсвийн тодотгол хийхгүй бол энэ байдлаараа байдал удаан үргэлжилбэл асуудал бүр л хүндэрнэ гэдгийг улстөрчид хэлж байна.
Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төсвийн тодотгол хийх 14 хоногийн хугацаа хүсчээ. Тиймээс ойрын хугацаанд буюу энэ наймдугаар сарын эхний 10 хоногт амжиж төсвийн тодотгол хийнэ гэх мэдээлэл гарч эхлэв. Ингэж нэн даруй арга хэмжээ авч төсөвт тодотгол хийхгүй бол төрийн алба хаагчид цалингаа авч чадахгүйд хүрнэ. Нөхцөл байдал улам хүндэрнэ. Энэ сардаа л амжихгүй бол УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэхээс нааш боломжгүй болох юм. Харин намрын чуулган аравдугаар сард зарлагдана.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment