Халуухан үнсэлт аминд нь хүрэв
4 минутын өмнө

Гэрийнхэнтэйгээ хамт оройн хоолоо идэж байсан 17 настай Хулио Гонсалес гэгч залуу гэнэт үхэтхийн унажээ. Түргэн тусламжийн эмч нар ирсэн ч амийг нь аварч чадаагүй байна.
Эмч нар түүнийг ор хөнжлийн халуухан явдлын улмаас амиа алдсан гэж үзжээ. Талийгаачийн хүзүүнд 24 настай эгчмэд амрагийнх нь үлдээсэн шимэн үнссэн "тэмдэг"-ийг хараад ийн дүгнэсэн байна. Шимэлтээс үүдсэн цус хуралт артерийн судасны хэвийн ажиллагааг алдагдуулсны улмаас тархинд цус харвалт өгсөн гэсэн шүүхийн шинжээчдийн дүгнэлт гарчээ.
Эмгэнэлт явдлын дараа гэр бүлийнх нь "халуухан" амрагийг хайсан ч олдоогүй байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment