Мэтт Дэймон жилийн завсарлага авна
18 минутын өмнө

45 настай жүжигчин Мэтт Дэймон ойрын нэг жил кинонд тоглохгүй гэнэ шүү. Нэгэн шоуд оролцох үеэрээ тэрбээр сүүлийн нэг жилийн хугацаанд дөрвөн ч боевик кинонд тоглосон учраас маш их ядарсан гэдгээ ярив. Жэйсон Борны тухай өгүүлдэг цуврал кинонд тоглосон од жүжигчин эхнэр Лусиана Бароссо, гурван охиноо дагуулаад дэлхийгээр нэг хэрэн тэнэсэн гэдгээ өгүүлжээ.
Мөн Мэтт нас ахисан учраас өмнөх шигээ эрчимтэйгээр бэлтгэл, сургуулилт хийхэд амаргүй болсон гэдгээ ярив. Дэймон "Сүүлчийн ангийг хийхэд их амаргүй байсан. Одоо би 45 настай хүн шүү дээ. Кинонд тоглож эхлэхдээ би 29 настай байсан. Тэгэхэд их амар байсан юм шүү дээ" хэмээн хэлсэн аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment