Бритни Спирс дэлгэцэнд мөнхөрнө
1 цаг 37 минутын өмнө

Дуучин Бритни Спирсийн амьдрал, уран бүтээлийн замнал дардан байгаагүй. Түүнд, амттай амжилт, гашуун уналтууд ээлжлэн тохиолдож байсан. Гэхдээ тэрбээр бүхий л саад бэрхшээлийг даван гарч чадсан дайчин бүсгүй.
Энэ бүхэн түүний тухай намтарчилсан кино хийх сайхан шалтгаан болсон бололтой. Киног энэ есдүгээр сараас хийж эхлэх бөгөөд дараа жил нээлтийг нь хийхээр төлөвлөжээ. Бритнигийн дүрийг Австралийн жүжигчин Наташа Бассетт бүтээх гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment