Thursday, August 25, 2016

Таксины жолоочийг зодож, машиныг нь дээрэмджээ

Таксины жолоочийг зодож, машиныг нь дээрэмджээ

1 цаг 20 минутын өмнө


Өчигдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн "Драгон" төвийн ойролцоо таксины жолоочийг зодож, автомашиныг нь дээрэмдсэн хэрэг гарчээ.

Эл хэргийг 32 настай Б гэх эрэгтэй согтуурсан үедээ үйлдсэн аж. Тэрбээр иргэн Д-ийн /20 настай эр/ таксинд гар өргөн суужээ. Улмаар түүнийг зодож, "Toyota Рrius-20" автомашиныг нь дээрэмдээд зугтсан байна.

Цагдаагийн алба хаагчид сэжигтнийг эрэн сурвалжилж, баривчилжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment