Оргодол бүсгүй хөөрхөн зургаа тавиулахыг хүсчээ
8 минутын өмнө

Эрэн сурвалжлагдаж буй зурган дээрээ хүртэл бүсгүйчүүд хөөрхөн харагдах ёстой аж. Хулгайн хэргээр хоригдож байхдаа оргон зайлсан 18 настай австрали бүсгүй Эмми Шарп муухай гарсан зургаа солилуулахыг оролдсон гэнэ.7 News Sydney сувгийн Фэйсбүүк хуудсанд нийтлэгдсэн өөрийнхөө зургийг хараад оргодол бүсгүй "Миний энэ зургаар сольж өгнө үү. Та бүхнийг хүндэтгэсэн Эмми Шарп" гэсэн эелдэг захидлыг сэтгүүлчдэд илгээсэн аж.
Даварсан оргодлын нийтлэл 62 мянган лайк цуглуулсан төдийгүй, өрөвч нэг нь түүнд мөнгөн тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ.
Мэдээж, телевизийнхэн зургийг солиогүй агаад, хэдхэн өдрийн дараа оргодол бүсгүй цэцэрлэгт хүрээлэнд зугаалж яваад цагдаа нарт баригдсан байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment