Насриг "Милан", "Рома" багууд булаалдана
42 минутын өмнө

Английн хөлбөмбөгийн "Манчестер Сити" багийн хагас хамгаалагч Самир Насри багаа орхиж магадгүй гэнэ. Тус багийн удирдлага 29 настай хагас хамгаалагчаа гайгүй үнээр тавьж явуулах бодолтой байгаа аж. Насриг Италийн "Милан", "Интер", "Рома" багууд сонирхож байгаа сурагтай.
Зарим нэг мэдээллээр бол "Ман Сити" тоглогчоо 17 сая фунт стерлингээр худалдахад бэлэн гэнэ. Манчестер хотын багийн шинэ ахлах дасгалжуулагч Хосеп Гуардиола амралтаа дуусгаад таргалж ирсэн франц тоглогчийг багийнхаа үндсэн бүрэлдэхүүнтэй хамт бэлтгэл, сургуулилт хийлгэхгүй болсон билээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment