Tuesday, August 2, 2016

Люк Бессон торгуулав

Люк Бессон торгуулав

31 минутын өмнө


Зугаа цэнгээний үйлдвэрлэлд оюуны өмчийн хулгай гарах нь түгээмэл болсон. Кино, хөгжим зэрэг урлагийн бүтээл туурвигч олон хүн өөр хэн нэгний бүтээлээс санаа аван хуулбар төдий зүйлийг олноор нь хийх болжээ. Яг ийм асуудалтай Францын нэрт найруулагч Люк Бессон тулгарсан байна. 2012 онд тэрбээр дэлгэцэнд нэгэн кино гаргасан билээ. Тэгвэл Америкийн найруулагч Жон Карпентер гэгч энэ бүтээл нь түүний 1981 онд бүтээсэн киноноос санаа авч хийгдсэн байна хэмээн үзжээ.

Карпентер шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд санааг нь хулгайлсан нөхдүүдээс 2,4 сая доллар нэхэмжилсэн юм. Ингээд өнгөрсөн оны намар шүүх Бессон болон түүний багийнхан нэхэмжлэгчид 95 мянган доллар төлөх ёстой гэсэн шийдвэрийг гаргасан аж. Гэвч Бессон шүүхийн энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй давж заалджээ.

Харамсалтай нь, Люк давж заалдсанаар илүү их торгуульд унасан байна. Одоо шүүх түүнийг Карпентерт 500 мянган доллар өгөх ёстой гэсэн шийдвэрийг гаргаад байгаа гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment