Wednesday, August 24, 2016

Б.Лхагва ШӨХТГ-ын даргаар томилогдов

Б.Лхагва ШӨХТГ-ын даргаар томилогдов

13 минутын өмнө


Шүүхийн шийдвэрийг үндэслэн Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын дарга Д.Мөнхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн шүүхийн шийдвэрийн дагуу тус газрын дарга асан Б.Лхагвааг дахин томилох шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.

2012 онд О.Магнай ШӨХТГ-ын даргын ажлыг авмагцаа өмнөх дарга Б.Лхагвааг зөвлөлийн таван гишүүнийх нь хамт Авлигатай тэмцэх газар шалгуулах хүсэлт гаргаж байсан билээ.

Хэргийг сануулахад, ШӨХТГ нефть импортлогчдыг үгсэн хуйвалдаж шатахууны үнийг литр тутамд 200-300 төгрөгөөр нэмснийг тогтоож, тэднийг нийт 17 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гарсан ч ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагва үүрэгт ажлаа авмагцаа энэхүү шийдвэрийг хүчингүй болгосон аж. Тиймээс тухайн үед шинэхэн даргаар нь томилогдсон О.Магнай тэргүүтэй ШӨХТГ-ынхан өмнөх зөвлөлийнхөө зургаан гишүүнийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өргөдөл гаргаж байсан удаатай. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment