Сөрөлт, Ганбаа хоёр хамтлагаа орхив
46 минутын өмнө
Хошин урлагийнхны анхдагчдын нэг "Шинэ үе" продакшн сүүлийн үед уран бүтээл гаргахгүй байгаа.Хоёр жилийн өмнөөс тус хамтлагийн хувьд тун таагүй цаг үе үргэлжилсээр байгаа билээ. Эмэгтэй жүжигчид нь хоорондоо муудалцаж, шүүх цагдаа дээр тулснаас хойш нэг л базаахгүй яваа тус хамтлагийн гишүүд хоорондоо таарамж муудаж, хамтлагаа орхих нь нэмэгдсэн. Тэгвэл энэ удаад хамтлагаа орхих буухиаг тус хамтлагийн жүжигчин Сөрөлт, Ганбаа нар үргэлжлүүлж, хошин урлагийн хамгийн отгон продакшн "Эмоци" руу орохоор болжээ. Оюутан ахуй цагаасаа шинэ үед харъяалагдаж, явсан тэд одоо өөрсдийн замаар явахаар шийдсэн нь энэ аж.
Сөрөлтийн хувьд жүжиглэхээс гадна дуулах авьяасаа нээж, дуучин А.Түмэн-Өлзийтэй хамтран Бөхийн өргөөнд хоёр ч удаа тоглолтоо тавиад амжсан. Харин Ганбаагийн хувьд "Эмоци"-ийнхонтой хамтарч цуврал кинонд нь тоглоод байсан төдийгүй хувийн амьдралаараа хэсэг сенсааци тариад авсан удаатай.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment