Дугуйн спортын анхны дэлхийн аварга эх орондоо иржээ
Өнөөдөр 16 цаг 14 минут

Швейцарь Улсад зохиогдсон залуучуудын ДАШТ-ий тойрог замын, бөөн гараатай төрөлд түрүүлж, эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгасан "Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ Батсайханы Тэгшбаяр эх орондоо иржээ.
Монголын дугуйн спортын түүхэнд шинэ хуудас нээсэн түүнийг МДХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран, "Алдар" спорт хорооны дасгалжуулагч Т.Төгөлдөр болон гэр бүлийнхэн, найз нөхөд нь угтан, баяр хүргэлээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment