Покемон Го-г шүүхэд өгөв
21 минутын өмнө

АНУ-д Нью-Жерсигийн оршин суугч Деффри Мардер покемон го тоглоомоор наадагчид түүний гэрийн ойролцоо олноороо цугларч, покемонуудыг ангуучлах болсон тул шүүхэд ханджээ.
Түүний өгүүлснээр бол энэ тоглоом худалдаанд гарсан цагаас хойш таван ч хүн түүний гэрийн хаалгыг тогшиж, байшингийнх нь арын талбайд нэвтрэн, тэндээс покемон барих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж. Мань хүн уг тоглоомыг зохион бүтээгч Niantic компанийг шүүхэд өгсөн гэнэ.
Нэхэмжлэлд уг тоглоомыг бүтээгчид эздийнх нь зөвшөөрөлгүйгээр покемонуудыг хүн амьтны орон гэр, хашаа байшин дотор тараан байршуулсан хэмээн буруутгажээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment