Кэйт Мосс тэтгэмж төлнө
27 минутын өмнө

Николай фон Бисмаркийн авааль эхнэр болохын тулд нэрт загвар өмсөгч Кэйт Мосс одоогийн нөхөр Жэйми Хинстээ их хэмжээний мөнгө төлөхөд бэлэн байгаа гэнэ. Тэд хамт амьдрахаа болиод удаж буй юм. Тэгвэл одоо Кэйт гэр бүл болох санал хүлээж авсан тул өмнөх гэр бүлээ цуцлуулах үйл явцыг эхлүүлэхээр шийдсэн бололтой. 47 настай дуучин, хөгжмийн зохиолч нөхөр нь эхнэрээ зөв замд нь оруулах гэж ихэд мэрийсэн ч загвар өмсөгч бүсгүйн зугаа цэнгэл, архидан согтууралт тэднийг эвлэрүүлээгүй юм.
Жэйми Кэйтын 13 настай охин Лила Грэйсыг үрчилж авсан ч Мосс шийдвэрээ өөрчлөөгүй аж. Тэгвэл одоо охины хойд эцгээр алдарт Отто фон Бисмаркийн 29 настай ач хүү тодрох бололтой. Николай фон Бисмарк түүнийг удаан хүлээхгүй гэдгийг мэдэж байгаа учраас Мосс гитарчин нөхөр Кэйтээсээ хурдхан шиг салахын тулд түүнд их хэмжээний мөнгө төлөхийг санал болгожээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment