Тариан талбайд гэрлэх саналаа бичжээ
31 минутын өмнө

Дэвин Хубер гэдэг америк эр өөрийн найз бүсгүй Лиза Маршаллд гэрлэх санал тавихын тулд Мичиган мужийн нэгэн тариан талбайд сүржин бичвэр хийлгүүлжээ. Тэд бараг гурван жилийн туршид үерхэж байгаа аж. Гэрлэх саналаа Хубер өвөрмөц аргаар тавихыг хүссэн байна.
Гэр бүлийнх нь мэдэлд байдаг фермийн тариан талбайд "Надтай гэрлээч" гэсэн үгийг томоор "сийлсэн" байлаа. Дараа нь найз нь Хуберыг хайртай бүсгүйтэй нь онгоцонд суулгаад агаараас тэрхүү бичвэрийг харуулсан гэнэ шүү. Онгоцон дотор Хубер өвдөглөж суугаад гэрлэх саналаа тавьжээ. Бүсгүй ч зөвшөөрсөн аж. Тэдний хурим нэг жилийн дараа болох юм.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment