Tuesday, August 23, 2016

Эрүүл элэгтэй архи амтлагчийг ажилд авна

Эрүүл элэгтэй архи амтлагчийг ажилд авна

23 минутын өмнө


Их Британийн ILoveGin компани жин хэмээх сархадад үнэнхүү дуртай тийм хүнийг дадлагажигчаар ажилд авахаар эрэн хайж байгаа аж. Энэ хүн жин архины шинэ төрлүүд, шинэ найрлага зэргийг амталж, өөрийн санаа бодлоо хэлэхийн зэрэгцээ шинэ брэндүүдийг олж, үйлдвэрүүдээр зочилж, шинэ туршлага судлах ёстой юм. Жин амтлагч буюу Gintern шинэ төрлийн жин архийг олж илрүүлэхийн тулд Их Британи болон Европоор аялах болно. Ажлын ачаалал нь маш бага байх бөгөөд гэрээсээ ажлаа хийж болно. Гэхдээ заримдаа мэдээж аялалд гарах хэрэгтэй.

Ажилд орохыг хүсэгч 18-аас дээш настай, жин архинд дуртай, хүмүүстэй хэл амаа амархан ололцдог, ярианы болон бичгийн англи хэлний өндөр чадвартай, аялалд дуртай, найрсаг, эрч хүчтэй нэгэн байх ёстой. Түүний дадлагын хугацаа зургаан сар үргэлжлэх бөгөөд дараагаар нь түүнийг ажилд нь жинхлэх юм. Дадлага хийх хугацаандаа жин амтлагч долоо хоногт хоёр өдөр ажиллах аж. Түүнд 20 мянган фунт стерлингийн цалин өгөх бөгөөд сар бүр нэг хайрцаг жин, тоник зэргийг өгөх гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment