Monday, August 29, 2016

Маккартнигийн ”алдагдсан” бичлэг худалдаанд гарав

Маккартнигийн "алдагдсан" бичлэг худалдаанд гарав

13 минутын өмнө


1964 онд бичигдсэн тухайн үедээ алдаршаагүй байсан "Битлз" хамтлагийн хөгжимчин Поль Маккартнигийн дуулж хөгжимдсөн нэгэн дууны бичлэг дуудлага худалдаанд тавигджээ. "It"s for you" дууны демо-бичлэгийн гарааны үнийг 15 мянга фунт стерлингээр тогтоожээ.

Уг ховор бичлэг Ливерпүүлийн The Beatles Shop-ийн агуулахад олон жил тоосонд дарагдан "наранд" гарахаа хүлээн байсан гэнэ.

Хальсан дээр дууны нэрнээс өөр бичвэр байхгүй байсан тул дэлгүүрийн эзэн "It"s for you" дууг тухайн үед амилуулсан дуучин бүсгүй Силла Блэкийн л бичлэг байх хэмээн боддог байжээ. Дууг зохиосон Поль Маккартни, Жон Леннон нар энэхүү бүтээлээ Силла Блэкэд дуулуулахаар өгсөн байна. Силла Блэкийн дуулсан "It"s for you" дуу нь 1964 онд Их Британийн чартад долоодугаар байр эзэлж байжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment