Wednesday, August 31, 2016

Америкчууд монгол дасгалжуулагчдын зурагтай футболкоор гангарна

Америкчууд монгол дасгалжуулагчдын зурагтай футболкоор гангарна

17 минутын өмнө


"Рио 2016" олимпийн наадмын чөлөөт бөхийн 65 кг-ийн жинд хүрэл медалийн төлөө барилдсан МУГТ Г.Мандахнаран сүүлийн зургаан секундэд өрсөлдөгчдөө боломж олголгүй зугтсан гэж торгосноор Узбекстаны бөх Наврузовт ялалтыг өгсөн. Харин Г.Мандахнарангийн дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэж дэвжээн дээр хувцсаа тайлж шидсэн нь шуугиан тариад байгаа.

Улмаар өчигдөр МЧБХ-ноос Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос манай чөлөөт бөхийн бүх насны тамирчдыг ямар ч олон улсын тэмцээнд оролцуулахааргүй байх шийдвэр гаргасан тул дээрх хоёр дасгалжуулагчийн эрхийг хассан гэдгийг мэдэгдсэн.

Тэгвэл монгол дасгалжуулагчдын үйлдлийг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан АНУ-д тэдний тэмцлийг харуулсан зурагтай богино цамц худалдаанд гарч эхэлжээ. Тус цамцан дээр "Аварга шиг барилд. Монгол шиг тэмц" гэсэн бичвэр бүхий хоёр дасгалжуулагчийн зураг байх юм. Энэхүү цамцыг 22 доллар төлөөд ЭНДЭЭС захиалах боломжтой аж.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment