Thursday, August 4, 2016

Жастин Бибер үхэлдээ бэлтгэж байна

Жастин Бибер үхэлдээ бэлтгэж байна

42 минутын өмнө


Залуусын шүтээн болсон 22 настай дуучин залуу айхтар өвчинд нэрвэгдээгүй юм. Энэ жил олон одод таалал төгсөж байгаа учраас дуучин Жастин Бибер сэтгэл санаагаар ихэд унаж, одооноос эхлэн гоё сайхан төгсгөл хийх тухай бодох болсон гэнэ.

Дуучин залуу олон сая доллар зарцуулан байж шарилынхаа хөшөөн дээр байрлах клипүүдийг нь гаргах томоохон хэмжээний дэлгэц бүхий самбарыг бүтээлгэж байгаа аж. Мөн тэрбээр түүний шилдэг хит дуунуудыг дуугаргах учиртай 3D голограммыг бүтээлгэж байгаа гэнэ.

Цахим сүлжээ хэрэглэгчид энэ мэдээллийг янз бүрээр хүлээж авч байгаа ч Жастин Бибер үүнийг марзагнал бус харин бодит амьдрал хэмээн мэдэгдсэн аж. Ээж нь ч түүний энэ үйлдлээс болж яахаа мэдэхгүй суугаа юм. Арга ч үгүй биз. Дөнгөж 22 настай хүү нь өөрийн оршуулгад бэлтгэж байгаа юм шүү дээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment