Wednesday, August 24, 2016

Утгын гүн, үйл явдлын онцгой сонин өрнөл, бэлгэдэлт шинж бүхий “Тэнгри”

Утгын гүн, үйл явдлын онцгой сонин өрнөл, бэлгэдэлт шинж бүхий "Тэнгри"

28 минутын өмнө


Номын сүлдэрт олон жил гэрэлтэн явсан миний мэргэн ах, бичгийн хүмүүн Д.Гүн-Үйлсийн бүтээлийн түүвэр "Тэнгри" нэртэйгээр хэвлэгдэн гарах гэж буйг сонсоод зорин очиж, уг номын анхны уншигч болов.

Өгүүллэг, эсээ, түүхэн туужис, орчуулгын бүтээл орсон эл түүврийг уншаад "Д.Гүн-Үйлсийн зохиолд уран зохиолоос миний хүсдэг, шунаглангуй эрдэг, монгол бичгийн хэлний уран яруу, эрхэмсэг тансаг найруулга талын сэвшээ салхи мэт таатайяа сэвэлзэж буйд сэтгэл хананам" гэсэн Монголын сэтгэгч яруу найрагч Д.Урианхайн үгийг давтан хэлмээр санагдлаа.

Хэл найруулгаас гадна утгын гүн, үйл явдлын онцгой сонин өрнөл, бэлгэдэлт шинж "Тэнгри" номонд бүрэн шингэжээ.

Яруу найрагч До.Болдхуяг

Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment