Бритни Спирс буяны гараа сунгав
1 цаг 4 минутын өмнө

Дуучин Бритни Спирс энэ оны наймдугаар сарын эхээр Америкийн Луизиана мужид болсон байгалийн гамшгийн хохирогчдод тусламжийн гараа сунгахаар шийджээ. Тус мужид үер буусны улмаас олон хүн хохирол амссан юм. Тиймээс Бритни Спирс өөрийн төрөлх мужийнханд туслахаар шийдсэн аж. Америкийн Улаан загалмайн нийгэмлэгийнхэнтэй хамтарч тэрбээр тусламж үзүүлэхээр болжээ.
"Энэхүү аймшигт явдлын улмаас хохирол амссан хүмүүст туслах хөрөнгө мөнгийг олох зорилгоор би бүх хүнд уриалга гаргаж байна. Тусламж үзүүлсэн хүн болгонд би өөрийн гарын бэлгийг өгөх болно. Миний тоглолтын хувцсыг авах азтай хүнийг тодруулна. Түүнчлэн надтай хамт уулзаж, зургаа авахуулах боломж олгоно" хэмээн Бритни фэйсбүүк дээр бичсэн аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment