Thursday, August 25, 2016

Касильяс Гиггзтэй эн зэрэгцэв

Касильяс Гиггзтэй эн зэрэгцэв

17 минутын өмнө


Португалийн "Порту" багийн хаалгач Икер Касильяс 18 дахь жилдээ дараалан Аваргуудын лигт тоглож байна.

Урьдчилсан шатанд "Луунууд" Италийн "Рома" багийг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр буулган авч (1:1, 3:0), Аваргуудын лигийн хэсгийн шатанд шалгарав.

Ингэснээр 35 настай хаалгач эр 18 жил дараалан Аваргуудын лигт тоглосон амжилтыг "Манчестер Юнайтед" багийн Райан Гиггзтэй хуваан эзэмших боллоо.

Касильяс Аваргуудын лигт Испанийн "Эзэн хааны баг"-ийн хаалгыг 16 улирал манахдаа гурвантаа түрүүлж байсан билээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment