Амиа хорлохыг завдсан эмэгтэйг аварчээ
1 цаг 52 минутын өмнө
Өчигдөр нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 50 дугаар байрны 5 дугаар орц...тоотод айлын тагтнаас эмэгтэй хүн унах гэж байна гэсэн дуудлага иржээ. 16:25 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн уг дуудлагын дагуу Аврах ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн С 30 настай, эмэгтэйг аварчээ.Тэрбээр согтуу тагтан дээрээс унах гэж байхад нь Онцгойгийнхон, Цагдаагийн алба хаагч нартай хамтран аюулгүй болгож тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment