Манай тамирчдын аяны чемодан асуудал дагуулав
11 минутын өмнө

Энэ удаагийн Зуны олимпод манай улсаас 43 тамирчин спортын есөн төрөлд эх орныхоо нэрийг дуурсгахын төлөө авьяас чадлаа дайчлан өрсөлдөнө. Энэ сарын 05-нд Рио-де-Жанэйрод эхэлж наймдугаар сарын 21-нд өндөрлөх Зуны Олимпийн XXXI наадамд оролцох тамирчид маань олимпийн хотхонд байрлаж, "Voltta Redonda" спортын төвд бэлтгэлээ хийж байгаа.
Тэгвэл тэдний араас хүргэгдэж очсон ачаа тун ч өрөвдмөөр дүр төрхтэй эздэдээ хүрчээ. Аяллын ая даах чадалгүй дээрх хэврэгхэн чемоданы асуудлаар нийгмийн сүлжээнд хүчтэй шүүмж өрнөж байна. Тэдний зүгээс Эрүүл мэнд, Спортын сайд асан С.Ламбаа руу хандсан сэтгэгдэл их байсан бол тэрбээр уг асуудалд "Харамсалтай л байна. БТСХТ-ийн дарга н.Жаргалсайханы хариуцсан ажлын үр дүн энэ дээ. Олимпийн дараа тооцоо бодно биз дээ" хэмээн тайлбар өгчээ.Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment