Tuesday, August 23, 2016

Модноос унаж амиа алджээ

Модноос унаж амиа алджээ

1 цаг 2 минутын өмнө

Өнгөрсөн хугацаанд самар түүж яваад өндөр модноос унаж амиа алдсан дөрвөн хэрэг бүртгэгдсэн бол, өчигдөр мөн л ийм төрлийн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын 1-р багт суух А /эр.20н/ тус сумын Хүж ууланд самар түүж байгаад модноос унаж нас барсан" гэсэн мэдээллийг авчээ. Мөн ХУД-9 "08-р сарын 22-ны 20.30 цагийн үед Нисэхийн хясааны орчим "Соната-6" автомашиныг цагдаагийн алба хаагчид саатуулан шалгахад, тус хороонд оршин суух Г /эр.25н/ нь зөвшөөрөлгүй дөрвөн шуудай цайруулсан самар ачиж явсныг илрүүлэн шалгаж байна.

Тиймээс хууль бусаар, хулгайгаар хуш модны самар түүж, болц нь болоогүй байхад бусдад ашгийн төлөө худалдаалахгүй байхыг холбогдох газруудаас нь анхааруулж сэрэмжлүүлсээр байна.

Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment