Tuesday, August 30, 2016

Уэйн Рүни зодог тайлах хэрэгтэй...

Уэйн Рүни зодог тайлах хэрэгтэй...

1 цаг 9 минутын өмнө


Английн шигшээ багийн довтлогч асан Алан Ширэр, Уэйн Рүниг шигшээ багаасаа зодог тайлж, "Улаан чөтгөр"-үүдийн төлөө бүх хүчээ дайчлахыг зөвлөжээ.

""Манчестер Юнайтэд" хүчтэй бүрэлдэхүүнтэй болсон тул Рүни шилдэг тоглолтоо үзүүлж байж л үндсэн бүрэлдэхүүнд багтаж чадна. Тэр жаахан амиа бодсон шийдвэр гаргах хэрэгтэй. Харамсалтай ч гэсэн, тэр шигшээ багаасаа зодог тайлах цаг нь болсон. Гэхдээ түүнийг шигшээгийн түвшинд тоглож чадахгүй байгаа гэсэн утгаар хэлээгүй юм шүү. Тэрбээр хэдийнэ 30 нас хүрчихлээ, "МЮ"-д болон шигшээ багт байнга өндөр түвшины тоглолт үзүүлэх энэ насанд бэрх.

Түүнд ичих зовоод байх ямар ч асуудал байхгүй. Тэр Английн шигшээ багийн төлөө бүхий л авьяас чадвар, зүрх сэтгэлээ зориулдаг байсан шүү дээ" хэмээн Ширэр өгүүлжээ Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment