Өөрөг зураг дарах гээд өөрийгөө бууджээ
Өнөөдөр 6 цаг 20 минут

Нэр алдартай болохыг хүссэн 22 настай Регина Пауэлл гэдэг бүсгүй гартаа гар буу бариад өөрөг зургаа авахуулахаар шийджээ. Гэвч элдэв байрлал авч ангалзаж байхдаа тэрбээр гохыг нь андуурч дараад хагас автомат гар бууны гохон дээр дарчихсан аж. Энэ хэрэг явдал Флорида мужийн Делтона хотод гарсан байна.
Америк бүсгүй зураг авалтыг хийж байсан ухаалаг гар утсаа цоо буудсаны дээр хоёр хуруугаа нэвт буудах шахжээ. Бүсгүй машины ар талын зорчигчийн суудал дээр сууж явахдаа зургаа авсан гэнэ. Тээврийн хэрэгслийн жолооны ард түүний хамаатны бүсгүй сууж явсан бөгөөд буун дуу гарсан даруйд үеэлийнхээ гарт байсан галт зэвсгийг булааж аваад цонхоор шидчихсэн аж. Цагдаа нар энэ түүхийг ихэд сонирхсон бөгөөд гар бууг эрж эхэлжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment