Tuesday, August 30, 2016

Тэйлор Свифт тангарагтны шүүгчид тэнцсэнгүй

Тэйлор Свифт тангарагтны шүүгчид тэнцсэнгүй

10 минутын өмнө


Тэйлор Свифт иргэний үүргээ биелүүлэн шүүх хуралд тангарагтны шүүгчээр оролцох болсон ч сүүлийн мөчид түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж энэ үүргээс чөлөөлсөн байна.

Тэрбээр урьд нь шүүхэд бэлгийн дарамт, шахалтын талаар гомдол гаргаж байсан тул тангарагтны шүүгчээр шүүх хуралд суух эрхгүй болжээ. Учир нь энэхүү шүүх хурал яг ийм гомдлыг хэлэлцэх байсан тул түүнийг шударга шийдвэр гаргаж чадахгүй хэмээн үзсэн байна.

Харин тангарагтны шүүхийн бусад гишүүд од бүсгүйтэй учирсандаа баярлан, түүнтэй өөрөг зургаа авахуулцгаажээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment