Tuesday, August 30, 2016

Хамгийн өндөр орлоготой моделиуд

Хамгийн өндөр орлоготой моделиуд

3 минутын өмнө


Нэгдүгээр байрт 36 настай бразил загвар өмсөгч Жизель Бюндхэн оржээ. Тэрбээр жилийн 30,5 сая долларын орлогоо Carolina Herrera, Pantene, Chanel зэрэг дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж олсон байна.


Хоёрдугаарт, жилд 10,5 саяын орлого олсон, мөн л бразил модель Адриана Лима жагсчээ.


Харин гутгаар байрыг тус бүртээ 10 сая доллар халаасалсан 20 настай Кендалл Женнер болон 24-тэй Карли Клосс нарын америк охид хуваан эзэмшжээ.

Тэдний ард, 9 саяыг олсон Жижи Хадид болон Роузи Хантингтон-Уайтли нар жагссан байна.

Форбс сэтгүүлийн энэхүү жагсаалтад 1999 оноос тасралтгүй багтаж байгаа цор ганц модель, 42 настай Кейт Мосс 13-р байрт оржээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment