Monday, August 29, 2016

Шүүгч нар мэдээлэл хийнэ

Шүүгч нар мэдээлэл хийнэ

2 минутын өмнө


Мэргэжлийн Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг давахын тулд хэмнэлт болоод зарлагыг танах, хэт данхайсан бүтцийг цөөлж цомхотгол хийх, өндөр цалинтай алба хаагчдын цалин, хангамжийг танахаар болсон. Хамгийн түрүүнд гурван саяас дээш төгрөг авдаг шүүгч нарын цалинг бууруулах талаар яригдаж эхэлсэн.

Харин үүнийг нь шүүгч нар болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эсэргүүцэж, УИХ-ын даргад санал хүсэлт хүргүүлээд байгаа юм. Тэгвэл өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Нээлттэй сэдэв" хэвлэлийн бага хурлыг зарлажээ. Хурлаар шүүхийн төсөв болон шүүгчийн цалингийн асуудлаар тус газрын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан болон бусад албаныхан оролцох юм байна.

Мөн түүнчлэн орон нутгийн шүүгч нартай онлайнаар холбогдож санал бодлыг нь сонсох гэнэ. Хэвлэлийн хурал тус газарт 11.00 цагаас болох ажээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment