Дэвид Бекхэм "Spice Girls"-ийг дэмжинэ
11 минутын өмнө

Загвар зохион бүтээгч Виктория Бекхэм дуучны замналдаа цэг тавьсанаа зарласан ч хуучин хамтлагийнх нь "охид" түүнд эргэн ирэх хүсэлтийг олонтаа тавьдаг. Халуухан охидын хүсэлтийг нөхөр Дэвид Бекхэм ч дэмждэг гэнэ шүү.
"Дэвид саяхан надад "Ямар нэгэн арга сэдэж, түүнийг ятгах хэрэгтэй байна. Магадгүй, тэр зөвшөөрөх ч юм бил үү" гэж хэлсэн. Тэр бидний талд байгаа, гэргийдээ нөлөөлөхийг оролдоно гэдгээ хэлсэн" хэмээн Эмма Бантон саяхан нэгэн ярилцлагандаа өгүүлжээ.
Эмма Бантон, Мэл Си болон Жэрри Холливелийн хамтаар дараа жил хамтлагийнхаа 21 жилийн ойн шоуг хийхээр төлөвлөөд байгаа билээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment