Monday, August 8, 2016

YouTube-ийн ачаар алга болсон ээжийгээ олжээ

YouTube-ийн ачаар алга болсон ээжийгээ олжээ

21 минутын өмнө

АНУ-ын Флорида мужийн оршин суугч 10 настай Эван Олсен гэдэг хүү хэдэн сарын өмнө алга болсон өөрийн ээжийг YouTube-ийн тусламжтайгаар олсон байна. Тэрхүү бичлэгийг Австралийн блоггер Брүүк Робертс Лос-Анжелес хотод хийжээ. Тэр үеэр мань хүн АНУ-ын Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан орон гэргүй хүмүүст хоол унд үнэ төлбөргүй тарааж буй нь дүрслэгдсэн аж. Түүний гараас савтай хоол авсан нэгэн эмэгтэйг хараад хүү өөрийн ээж Жэйми Гарлингхаусыг таньсан гэнэ.

Бичлэгийг үзсэн хүүгийн сэтгэл ихэд догдолсон тул 20 минутын туршид юу ч хэлэлгүй хөшчихсөн байна. Улмаар хүүгийн эцэг тэрхүү бичлэгийг хийсэн хүнтэй холбогдоод чухам хаана тэр үйл явдал болсон гэдгийг олж мэджээ. Бичлэгийг Лос-Анжелес хотод хийсэн гэдгийг мэдээд мань хүн хүү Робертстойгоо хамт тийш очсон аж. Ингээд эхийг нь олж чадсан гэнэ. Түүнд гар утас болон шинэ хувцас авч өгчээ. Тун удахгүй тэрбээр гэртээ харих болов.

Энэ эмэгтэй өнгөрсөн оны намар алга болсон билээ. Өмнө нь тэрбээр эрүүгийн хариуцлага хүлээж байснаас гадна сэтгэцийн өвчтэй, хар тамхинд донтож байсан юм. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment