Засгийн газрын "11 11" төвийг татан буулгах уу?
34 минутын өмнө

2012 онд буюу Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газрын үед иргэдийн санал гомдлыг хүлээж авах "11 11" төвийг нээсэн билээ. Тухайн үед экс Ерөнхий сайд "Ийм төв нээсэн нь Засгийн газрын чихийг онгойлох гэж байгаа юм. Улс оронд жижиг асуудал байдаггүй. Тиймээс бид иргэдийнхээ санал, зөвлөмжийг хүлээж авах, тэдэнд төвөг, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, шуурхай үйлчлэх зорилгоор тус төвийг санаачлан байгууллаа" гэж байсан юм.
Өнөөдрийг хүртэл тус төвд иргэдийн 12 0008 саналыг хүлээж авсан бөгөөд иргэд, олон нийт төрийн ойлгомжгүй үйлчилгээг тус төвөөс асууж лавлахаас гадна өдөр тутамдаа тохиолдсон санал, гомдлыг хүртэл дамжуулдаг байв. "11 11" төвийн ажилтнууд иргэдийн санал, хүсэлт гомдлыг хүлээж авч холбогдох байгууллагад нь уламжлан шийдүүлж эргэн иргэнд хариуг хэлснээр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж олон нийтийн нүд, чих болж дуу хоолойг нь төр засагт дамжуулах нэгэн гүүр болж байв.
Гэтэл уг төвийн үйл ажиллагааг зогсоож, татан буулгахаар болсон гэх мэдээлэл гарах болов. Тодруулбал, "11 11" төвийг тун удахгүй татан буулгах гэж буй бөгөөд холбогдох тушаал нь хүртэл гарсан гэх яриа байгаа юм. Тэгэхээр тус төвийн үйл ажиллагаа ойрын үед зогсох бололтой.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment