Monday, September 12, 2016

2 иргэнийг сэжигтнээр татан саатуулаад байна

2 иргэнийг сэжигтнээр татан саатуулаад байна

37 минутын өмнө


Их Британийн иргэн Стивен Эдвард Нэш /Steven Edward Nash өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн нутаг Хандрагат гэх газарт амь насаа алдсан байдалтай олдсон тухай Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл уг хэрэгт Гадаад харилцааны яамны Консулын газраас дараах тайлбарыг хийв. Түүнд,

"Цагдаагийн байгууллагаас өгсөн урьдчилсан мэдээллээр талийгаач ир, үзүүртэй зүйлээр цээжний хөндийд хатгагдаж, нэвтэрсэн шархны улмаас гадна болон дотуур цус алдаж нас барсан байх магадлалтай гэсэн болно. Уг хэргийг Архангай аймгийн цагдаагийн газрын дэд даргаар ахлуулсан баг шалгаж байгаа бөгөөд одоогоор хоёр монгол иргэнийг саатуулсан билээ. Мөн хэргийн газраас олдсон нотлох баримтуудыг шинжилгээнд өгсөн тухай ГХЯ-наас мэдэгдлээ.

ГХЯ-ны Консулын газрын зүгээс дээрх хэрэгтэй холбоотойгоор ИБУИНВУ-ын ЭСЯ-тай тогтмол холбоотой ажиллаж, ЭСЯ-наас тавьсан хүсэлтийн дагуу талийгаачийн шарилыг эх оронд нь хэрхэн хүргүүлэх болон хэргийг мөрдөн байцаах үйл ажиллагаатай холбоотой шаардлагатай мэдээллийг тогтмол өгч байна" гэжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment