Tuesday, September 13, 2016

54 жил агуйд амьдарчээ

54 жил агуйд амьдарчээ

12 минутын өмнө

Хятадын Нанжин хотын ойролцоохь нэгэн агуйд тус хотын өндөр настнууд 54 жилийн турш амьдран суугаа гэнэ.

81 настай Лянь Цыфу, 77 настай Ли Суин нар хуримаа хийгээд л энэхүү агуйд гал голомтоо бадрааж байсан аж. Тэдэнд байшин барих хөрөнгө үгүй тул ийн байгалийн хишгийг орон сууц болгожээ.

Хагас зуун жил хамтран амьдрахдаа дөрвөн хүүхдээ энэхүү "харш"-даа л өсгөн хүмүүжүүлсэн бөгөөд агуйгаа гурван унтлагын өрөө, гал тогоо, зочны өрөө, гахайн саравч бүхий "тансаг" сууц болгон тохижуулсан байна.

Хотын удирдлагууд орон сууцанд оруулахыг хүссэн ч өндөр настнууд эелдгээр татгалзсан гэнэ. Учир нь, зундаа сэрүүн, өвөлдөө дулаан энэхүү агуйдаа дассан гэдгээ учирлажээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment